25-аас дээш насны насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь харвалтанд өртөж байна


Тархины харвалт манай улсад төдийгүй дэлхий дахинд тулгамдаж буй асуудлын нэг болоод буй. Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан болдог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Харвалт нь дэлхий дээрх нас баралтын хоёрдугаарт эрэмбэлэгддэг, аюултайд тооцогддог өвчний нэг аж.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  Мэдрэлийн төвийн дарга Л. Энхсайхан: Харвалтаас 80-90 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой. Монгол улсад харвалтын шалтгаан хүчин зүйл нь артерийн даралт  хяналтгүй байдагтай холбоотой. Артерийн даралт ихэсдэг гэдгээ мэддэггүй. Мэдсэн хэрнээ эмчилгээ тогтмол хийхгүй  байдлаас болж тархины харвалт бий болдог. Насны хувьд өндөр настай хүмүүс гэхээс  илүүтэй залуучуудад сүүлийн жилүүдэд нэлээд илэрч байна. Харвалт үүсч байгаа гол шалтгаан чихрийн шижин өвчин болон тамхи, архины хэрэглээнээс  их шалтгаалдаг. Хараа муудах, хэл ярианы өөрчлөлт гаргах, алхаж гишгэхдээ гуйвах, гар хөл нь мэдээ алдах шинж тэмдэг илэрсэн тохиолдол яаралтай  эмнэлгийн байгууллагад  хандах хэрэгтэй. Мөн эрт оношилсноор тархины харвалтаас урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ өвчин 10 хоногийн дотор эдгэрдэг өвчин биш. Хэдэн сар жилээр эмчилгээ хийлгэдэг учраас маш хүндрэлтэй. Харвалтад 40-60 насны хүмүүст хамгийн өртөж, нас бардаг. Айлаас  нэг хүн харвалт өгөхөөр тухайн айл эдийн засгийн хямралд ордог. Бидний 40-50 жил хэрэглэсэн хорт зуршлаас болж харвалт  өвчин бий болдог. Иймээс энэ төрлийн өвчнөөс өөрийгөө сэргийлж, эрт илрүүлэг хамрагдаж байх хэрэгтэй.

Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан: Дэлхийн хэмжээнд жилдээ 12 сая хүн тархины харвалтад шинээр өртөж, үүнээс 6,2 сая нь нас барж байгаа судалгаа бий.  Тархины харвалтыг үүсгэдэг олон шалтгаан байдаг. Иймээс хамгийн гол анхаарах зүйл нь эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, амгалан тайван сэтгэл санаа, өөдрөг бодол бий болгож байх хэрэгтэй. 100 хүн харвалаа гэхэд 25 нь тэр даруйдаа нас барж, 25 нь тахир дутуу буюу хөдөлмөрийн чадвараа алддаг гэсэн судалгаа гарсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *