Тамхи татсаны дараа 10 минутын дотор цус өтгөрдөг байна 


Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдрийг “Тархины цус харвалт”-ын эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг байна. Тэгвэл манай улс энэ өдрийг 2009 оноос эхлэн тэмдэглэн ирсэн аж. Энэ жил “Харвалтгүй эрүүл амьдралыг сонгоё” уриан доор тэмдэглэж тархины ус харвалтын талаар иргэдэд зөвлөгөө  мэдээлэл өгч ажиллах юм.

Тархины цус харвалтад жилд 12 сая хүн өртдөг. Үүнээс 6.2 сая буюу 4 хүн тутмын нэг нь нас бардаг гэх судалгаа бий. Энэ төрлийн өвчлөлөөр өвдөх хүмүүсийн нас сүүлийн 20 жилд залуужсан буюу хөдөлмөрийн насныхан өртөх нь элбэг болжээ.

Иймд урьдчилан сэргийлэхийн тулд даралтаа тогтмол хянах, муу зуршлаас татгалзах шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Тухайлбал, тамхи татсаны дараа 10 минутын дараа цус өтгөрдөг байна.

Ингэснээр жижиг судаснууд бөглөрч олон газар бүлэн үүссэнээс болж том судас бөглөрдөг. Судас нь бөглөрсөн хүмүүсийн дийлэнх нь шалтгаан тамхи татсанаас улбаатай бол судас хагарах өвчтөнүүдийн шалтгаан нь стресс байдаг байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *