AFC челленж лигийн E хэсгийн хоёр дахь тоглолт маргааш болно


Азийн Хөлбөмбөгийн Холбооноос анх удаагаа зохион байгуулж буй AFC Challenge League /хуучнаар AFC Cup/ 2024-2025 оны улирлын Зүүн бүсийн E хэсгийн тоглолтууд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна.

Тус тэмцээний Е хэсгийг сугалсан Камбожийн Лигийн аваргууд Монгол Улсад хүрэлцэн ирснээр хэсгийн бүх баг бүрдэв. Манай улсаас “СП Фалконс” баг Индонез, Камбожийн багуудтай E хэсэгт багтсан.

Өнгөрсөн Ням гарагт тус хэсгийн эхний тоглолт “СП Фалконс” болон Индонезийн Мадурай Юнайтед багуудын хооронд болсон билээ. Тэгвэл маргааш буюу Лхагва гарагт хэсгийн хоёр дахь тоглолт “СП Фалконс” болон Камбож улсын “Свай Рейнг” багуудын хооронд болно.

Өнөөдөр тэмцээний зөвлөгөөн болон хэвлэлийн бага хурал болж багуудад нэгдсэн мэдээллийг өглөө. “СП Фалконс болон Мадурай Юнайтед” багуудын тоглолт 0:0 оноотойгоор өндөрлөсөн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хэсгийн сүүлийн тоглолтод талбай дээр тоглож буй багууд торгуулийн цохилтоор хэсгээс шалгарах багийг тодруулах боломжтой математик тооцоолол байгааг ахин сануулав.

Хэсгээс нийт хоёр баг цааш шалгарч нөгөө хэсгийн багуудтай учраа таарах бөгөөд Ази тивийн клубийн түвшний олон улсын аяллаа үргэлжлүүлэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *