Нас барагсдын мэдээллийг зарж, хахууль авдаг байсан гэх 103-ын эмч нарыг өнөөдөр шүүнэ


Хоёр жилийн өмнө  Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг АТГ-аас есдүгээр сарын 20-нд прокурорт шилжүүлсэн.

Тус хэргийг хоёр жилийн хугацаанд мөрдөн шалгаж хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2024.11.01/ хэлэлцэхээр товложээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *