Хүүхэд хүчирхийлэгч нүүсэн нь олон нийтийг айдаст автуулав


БНСУ-ын түүхэнд сэтгэл сэрдхийлгэм гэмт хэрэг үйлдсэн Чо Ду Сун саяхан шинэ байранд нүүн орсон нь олон нийтэд түгшүүр төрүүлсэн байна. Тэрбээр 2020 оны 12 дугаар сард 8 настай охиныг хүчирхийлсэн хэргээр 12 жил ял эдлээд шоронгоос суллагдсан юм. Хүчирхийлэгч Чо Кёнги мужийн Ансан дах гэрээсээ ойролцоо дүүрэгт нүүжээ. Хэдий цагдаагийн байгууллага түүний гэрт хяналтын систем суурилуулж хөдөлгөөн бүрийг хянаж байгаа ч хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэнтэй ойрхон амьдарч байгаа оршин суугчид түгшүүртэй байгаа юм байна.

Чо Ду Сун бага сургууль, өдөр өнжүүлэх төвөөс тавхан минутын зайтай байшинд нүүж ирсэн байна. Цагдаагийн албаны удирдлагууд түүний шинэ оршин суугаа газрын ойр орчмын эргүүлийг чангатгаж, гэрийнх нь ойролцоо бүтэн өдрийн турш эргүүлийн машин ажиллуулж, нэмэлтээр алба хаагчдыг томилжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *