Ч.Лодойсамбууу: Шүүх “энэ хүн арай дэндлээ” гэдэг байдлаар бусдад ял оноодог болж байгаа юм биш биз дээ


Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын үндсэн хуулийн 54.1-д “Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод байна” гэснийг үндэслээд Ч.Лодойсамбуу миний бие иргэний хувиар нийслэлийн ЭХДЗШШ-д Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж байна.

Тэрбээр “Би ямар нэгэн байдлаар Н.Өнөрцэцгийг сулла, шүүх хэлмэгдүүлсэн гэх мэт мэдэгдэл гаргахгүй. Би шаардлагатай тохиолдолд нууцын баталгаанд гарын үсэг зурахад бэлэн байна. Зүгээр давж заалдах шатны шүүх хуралд ажиглагчаар суумаар байна” гэж мэдэгдсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *