“Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны орцонд утаа гарч байна” гэх дуудлага өчигдөр 11:08 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Гал унтраах 63-р ангийн бүрэлдэхүүн хогийн сав шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 17 том хүн 8 хүүхдийг гаргажээ.
Орон сууцанд хогийн сав шатаж байсныг унтраажээ
