Үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийллийн 463 дуудлага бүртгэгджээ


Жил бүрийн арваннэгдүгээр сарын 4-ны өдрийг “Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг өдөр” гэж олон улсад тэмдэглэдэг. Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэл нь далдуур давтагдаж, даамжирдаг хүүхдэд маш их хор уршигтай төдийгүй нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал юм.

Энэ оны зургаан сарын байдлаар хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн 1377 дуудлагаас 960 дуудлага мэдээлэлд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж шийдвэрлэсэн байна. Үүнээс 33,6 хувь буюу 463 нь үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэлтэй холбоотой дуудлага байжээ.

Ангид нэг дээрэлхдэг хүүхэд байхад л анги тэр чигээрээ өөрчлөгддөг. Найз нөхөд болон янз бүрийн хүүхдүүд их уруу татдаг гэж “Хөвгүүдийн сурч боловсрох эрх хэрхэн хангагдаж байна вэ?” номд бичсэн байдаг. Тиймээс өсвөр насныхны дундах дарамт дээрэлхлийн асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж, түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг хувь хүн, гэр бүл, сургууль орон нутгийн бүх түвшинд хэрэгжүүлэхийг зөвлөж байгаа юм.

Уг өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна.

  • “After school” платформоор дамжуулан “ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдвээр Ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн суралцагчдад Үе тэнгийн дээрэлхлийн талаар мэдлэг ойлголтыг оролцогч талуудад хүргэж түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар цахим хичээлээс суралцахыг нийт сурагч, багш, эцэг эхчүүдэд уриалан Цахим хичээлийг зохион байгуулсан. www.afterschool.mn
  • Дэлхийн зөн монголын олон улсын байгууллагатай хамтран Үе тэнгийн дарамт дээрэлхлээс урьдчилан сэргийлэх “Найз байя-2” нөлөөллийн аяны хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга / 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн/-д орсон үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал” онлайн сургалтыг Нийслэл болон хөдөө орон нутгийн сургуулийн 456 нийгмийн ажилтанд цахимаар сургалтыг зохион байгуулсан.
  • Боловсролын нийгмийн ажилтнууд эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт үе тэнгийн дарамт дээрэлхлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх сургалтыг цааш нь түгээн дэлгэрүүлж сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга / 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн/-тэй холбогдуулан энэ хуулийн 4.1.8-д “Үе тэнгийн дээрэлхэл” -тэй холбоотой постер, видео мэдээллийг өдөр бүр Боловсролын ерөнхий газрын пейж хуудсаараа мэдээлэл хүргэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *