“Багшлах эрх”-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж эхэлжээ


Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад “Багшлах эрх”-ийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж байна. Сургалтын байгууллага дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: 

  • Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх
  • Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх
  • Сургалтын хөтөлбөрт хүүхдийн эрх, хамгаалал, суралцахуйн онол, арга зүй, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга зүй, технологи, үнэлгээний агуулгыг тусгасан байх
  • Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх
  • Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх.

  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *