Өнгөрсөн жил “IHC Apes” багийг дасгалжуулж байсан Серби улсын мэргэжилтэн LALE GORUNOVIC эргэн ирлээ. Тэрээр шинэ өнгө, дүр төрх брэндийг бүрдүүлсэн “SG Apes” багийг ахлах дасгалжуулагчаар ажиллана. Ингэхдээ удаан хугацаанд хамтран ажиллахаар болсон гэдгийг тус баг онцлов.
2024 оны шинэ улирлын эхэнд “SG Apes” багийн ахлах дасгалжуулагчаар “Хасын Хүлэгүүд” багт 6 жил дасгалжуулсан Р.Отгонжаргал ажилласан. Гэвч тэрээр өөрийн саналаар үүрэгт ажлаа өгсөн юм. Харин түүний орыг Мэтажа Горунович буюу Лале Горуновичийн хүү орлон ажиллаж байсан. Тэгвэл түүний аав эргэн ирж “SG Apes” багтайгаа нэгдэхээр болжээ.