Ш.Энхийн-Одын баг талбайдаа ялалт байгуулав


Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо) -ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний 2024-2025 улирлын тоглолт эхэллээ.

Ш.Энхийн-Од буюу Майк энэ улирлын анхны тоглолтоо Ютес багтайгаа  “Alcorn state braves” багийн эсрэг хийж 100-59 гэсэн харьцаагаар илт давуу хожлоо. Энэ тоглолтод Ш.Энхийн-Од гараанд гарч 10 оноо, 5 ашигтай дамжуулалт, 2 самбараас бөмбөг авалт гүйцэтгэв.

Монголчууд сүүлийн үед NCAA -ийн сагсанбөмбөгийн лигийн тэмцээнд чих тавьдаг болсон. Учир нь энд Монгол хүү тоглож буй. Шаравжамцын Энхийн-Од NCAA-ны нэгдүгээр дивизионд тоглосон анхны Монголын тамирчин билээ. Тэрээр гурав дахь жилдээ Ютагийн Их сургуулийн “Utah utes” багт хүчин зүтгэж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *