UBCAB-ийн жолооч Ж.Түвшинжаргал дуудлагын дагуу нэгэн эмэгтэйг очиж авчээ. Эмэгтэй “миний бие муу байгаа шүү” гэж хэлээд эх хүүхдийн эрүүл мэндийн төвд яаралтай хүргэж өгөхийг гуйсан гэв. Зам түгжрэлтэй байсан учраас жолооч замын цагдаа дээр очиж тусламж гуйн урсгал сөрж явах зөвшөөрөл авчээ. Улмаар ЭХЭМҮТ-ийн гадаа ирэхэд жирэмсэн эхийн ус нь гарчихсан, хүүхдийн толгой цухуйсан байжээ. Ж.Түвшинжаргал “Эмнэлэгт очиж амжихгүйгээ мэдээд яаралтай хүүхдээ эх барьж авах нь нь зөв юм байна аа гэж шийдсэн” гэж хэллээ.Тэрбээр машинаа замын хажууд зогсоож гараа ариутгаад удалгүй 4500 гр хүүг эх барьж авчээ. Жолооч Ж.Түвшинжаргал ээж хүү хоёрыг эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.