Ч.Мөнхжаргал талхны хөрөнгөөрөө зургаан жил гэрийнхээ хэрэгцээг хангаж байна. Исгэгчээр хөөлгөсөн гурилан бүтээгдэхүүн нь хэт сэвсгэр, хоолны дуршил нэмэгдүүлдэг тул энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ илүүдэх хандлага түгээмэл байна. Исгэгч, цагаан гурилын хэрэглээ их байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг хоол зүйчид хэлдэг. Харин Ч.Мөнхжаргалын хувьд зургаан жилийн өмнө өөрөө талхны хөрөнгө гаргаж авч, одоог хүртэл түүгээрээ гэрийнхээ талх, нарийн боовны хэрэгцээг хангаж байгааг онцоллоо. Орчин үед үйлдвэрийн аргаар олон нэр төрлийн, өнгө үзэмж сайтай талх, боорцог бий болсон тул иргэд хөрөнгөний талх хийх нь “өдрийн од” шиг болсон.
Харин Ч.Мөнхжаргалын хувьд бага байхад нь ээж, эмээ нь хөрөнгөний талх барьдаг байсан тул энэ аргыг суралцжээ. Ч.Мөнхжаргал одоо хоёр хүүхдийн ээж. Гэр бүлдээ хамгийн эрүүл гэснийг өгөхийн тулд бага насандаа иддэг байсан талхаа өөрөө хийх болжээ. Ингэхдээ долоо хоногт нэг удаад хоёр талх хийж, нэгийг нь хөлдөөж хадгалах байдлаар шинэхэн, эрүүл талх иддэг байна. Хөрөнгөний талх барих гэхээр иргэдийн дийлэнх нь завгүй хүнд тохирохгүй гэж боддог. Угтаа бол хамгийн тохиромжтой болохыг Ч.Мөнхжаргал хэлж байлаа. Ийн тэр илүү олон хүн эрүүл талх, бүтээгдэхүүн хэрэглээсэй гэх үүднээс “Талхчны жаргал” хуудсаа нээж, мэддэг чаддагаа бусдад хуваалцах болжээ. Хүнсэнд исгэгчийг нэмснээр уураглаг шинж чанар нь нэмэгддэг байна. Мөн цээж хорсох, өтгөн хатах, таргалах зэрэг шинж илэрдэг гэх шүүмжлэл байдаг.
Тэгвэл исгэгч хүний биед ямар нөлөөтэй болохыг АШУҮИС-ийн шим тэжээлийн судлалын тэнхимийн багш Н.Туул дараах мэдээллийн өглөө.
“Хамгийн гол нь зөв зохистой хэрэглээ чухал болохыг хэлж байлаа. Гэхдээ хамгийн найдвартай, эрүүл хүнс бол хөрөнгөний талх” гэдгийг хэллээ.