Нэг дүүргийн цагдаагийн хэлтэст гэхэд эрүүдэн шүүсэн гэх 13 гомдол бүртгэгджээ


Гэмт хэрэгт шижиглэгдэж байгаа этгээдэд эрүү шүүлт тулгасан асуудал гарчээ. Тухайлбал СБД-ийн цагдаагийн хэлтэст өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд гэмт хэрэгт холбогдон шалгуулж, мэдүүлэг өгч байх үедээ “Эрх бүхий албан тушаалтны зүгээс эрүүдэн шүүлт тулгасан” гэх 13 гомдол бүртгэгджээ. Үүнийг нэг гомдлыг шүүхээр эцэслэсэн бол бусдад нь үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

“Хуулийг хэрэгжүүлж байгаа алба хаагч хуулиар олгосон эрхээ эдлэхдээ юу хийж болохгүй вэ? гэдгээ мэддэггүй, эсвэл мэдэж байгаа ч тийм асуудал гаргадаг. Эсвэл шижиглэгдэж, шалгагдаж байгаа хүн өөрийгөө буруутайгаа мэдэрч нь тухайн алба хаагчийг ямар нэг байдлаар хэрцгий хандахыг зөвшөөрөх гээд байдаг талтай” гэдгийг прокурорын байгууллагаас мэдээллээ.

Эрүүдэн шүүлт тулгах гэдэг нь:

-Үндэслэлгүй хууль бусаар баривчлан саатуулах

-Шалтгаангүй удаан хугацаагаар хүлээлгэх

-Хэрцгий хүнлэг бусаар нэр төрийг нь гутаан доромжлох 

-Хүч хэрэглэх, заналхийлэх

-Хэрэг хүлээлгэхээр  тулган шаардах

-Айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх зэрэг бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоосон хууль бус үйлдлийг хэлдэг байна. Эдгээр үйлдэл нь нууц хаалганы цаана үйлдэгддэг. Иймд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мэдүүлэг авах бүх өрөөг хяналттай болгож камержуулжээ. Тухайн алба хаагч мөрдөн байцаах явцдаа хэн нэгнийг эрүүдэн шүүсэн тохиолдолд эрүүгийн хуульд зааснаар хариуцлага тооцдог. Мөн иргэд мөрдөн шалгах ажиллагаанд оролцох мэдүүлэг өгөхдөө өмгөөлүүлэх эрхээ эдэлж өмгөөлөгчтэй оролцох, дуу дүрсний бичлэг хийдэг хяналттай өрөөнд мэдүүлэг өгөх хэрэгтэй гэдгийг сануулж буй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *