АНУ-д Лас Вегас хотноо жүдо бөхийн Гранд мастерс буюу ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 69 орны 1000 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний хоёр дахь өдөр M3 буюу (40-44 нас)-ны +100кг жинд өрсөлдсөн Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин А.Давааням хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Бразилын бөхөд ялагдаж, дагах барилдаанд Ангол болон Аргентиний бөхчүүдийг буулган авч хүрэл медаль хүртсэн байна.
Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлж эрэгтэй 30 тамирчин эмэгтэй 17 тамирчин нийт 47 тамирчин өрсөлдөж буй.