ЧД-ийн 9-р хороонд байрлах “Самъяа” хийдэд өнөөдөр өглөө 11 цагийн орчимд гал гарч номын өргөө болон 108 судар, нэг автомашин галд өртжээ. Чингэлтэй дүүргийн гал унтраах 10-р ангийн алба хаагчид 10 минутын дотор унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар гал цахилгааны утаснаас болсон байх магадлалтай байгаа юм.
Гал гарсан хэсэгт 5 метр хүрэхгүй зайд автомашин, мөн тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй газ,мөн айлыг байшин байрлаж байжээ. Гал унтраах 10-р ангийнхан 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ирж галыг 15 минутын дотор бүрэн унтраажээ. Хэрэв хугацаа алдсан бол айлын хашаа байшин шатах цаашлаад дэлбэрэлт бий болж илүү их хохирол амсах магадлалтай байсныг хийдийн төлөөллүүд онцолсон. Аврагчид дуудлага өгснөөс хойш 10 хүрэхгүй минутын дотор иржээ.
Онцгой байдлын газарт, 2024 оны эхний 10 сарын байдлаар 4259 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2869 нь гал түймэр байна. Иймд иргэд аж ахуйн нэгж галын аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг санууллаа.
One response to “Хийдэд гал гарч 108 судар, нэг автомашин шатжээ”
Chingeltei 8