70 сая тонн нүүрс гадаадад гаргалаа


Монгол Улс өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 70 сая тонн нүүрс гадаадад гаргаад байна. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт 2023 оны жилийн эцсийн түвшинг давлаа.

Манай улс энэ онд нийт 78 сая тонн нүүрс гадаад улсад борлуулах зорилт тавьсан юм. 2024 оны улсын төсвийг анх баталж байх үед оны эцэс гэхэд нийт 60 сая тонн нүүрс экспортлохоор зорьсон. Үүнийг төсөв тодотгохдоо нэмж, 78 сая тонн болгосон юм. Ингэхдээ Сангийн яам энэ оны эхний 6 сард олборлон борлуулсан нүүрсний хэмжээнд үндэслэн, уг тоог гаргаж иржээ.


2 responses to “70 сая тонн нүүрс гадаадад гаргалаа”

  1. Авдрын чинь ёроол хоосроод ирхээр яанадаа, хужаагийн 100 хувь хараат боллоодоо, гэнэт хилээ хаавал 5 жил болоход уйлан дуулаад бөөн өрөндөө ордоо бэлэглэх байлгүйдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *