“Stranger Things” телевизийн цувралын тавдугаар бүлгийн тизер цацагдлаа


Гарсан цагаасаа эхлэн дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан Netflix-ийн “Stranger Things” телевизийн цувралын тавдугаар бүлгийн тизер цацагдлаа.

Ирэх 2025 онд гарах тус цувралын тавдугаар бүлэг 8 ангитай гарах бөгөөд цацагдаад удаагүй байгаа тизер дээр анги тус бүрийн нэрийг танилцуулаад байна.

  • Episode 1: “The Crawl”
  • Episode 2: “The Vanishing of……..”
  • Episode 3: “The Turnbow Trap”
  • Episode 4: “Sorcerer”
  • Episode 5: “Shock Jock”
  • Episode 6: “Escape From Camazotz”
  • Episode 7: “The Bridge”
  • Episode 8: “The Rightside Up”

Мөн уг тизер дээр киноны нэрийн хамт “1987 оны намар хамгийн сүүлчийн адал явдал эхэлнэ” гэсэн бичиг гарчээ.

“Stranger Things” цувралын эхний бүлэг 2016 онд гарч байсан бол сүүлд 2022 оны 5 болон 7 сард 4 дүгээр бүлэг нь гарсан билээ.

Харин ирэх жил гарах 5 дугаар бүлэг нь тус цувралын сүүлчийн бүлэг байх болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *