Асрамж, халамжийн төвийн хүүхдүүд тэтгэмж, хүүхдийн мөнгөө авч чадахгүй байгааг тогтоожээ


Нийслэлийн Прокурорын газар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг асрамж, халамжийн 9 төвийн 0-18 насны хүүхдүүдийн баримт бичгийг судалжээ. Эцэг, эх нь тодорхойгүйн улмаас зарим хүүхэд мөнгөн тэтгэмжээ авч чадахгүй байгаа аж. Зарим хүүхдийг хагас, бүтэн өнчин болохыг нь тогтоолгоогүй юм байна. Ийм шалтгаанаар эдгээр хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамрагдаагүй байна. Үүний улмаас хүүхдүүдийн хууль ёсны ашиг сонирхол, эрх нь зөрчигдөж байгааг нийслэлийн Прокурорын газар тогтоожээ.

Дээрх асрамж, халамжийн төвүүдээс гаргасан хүсэлтийг нийслэлийн Прокурорын газар судалж, шүүхэд нэхэмжлэл гарган, хүүхдийн насыг тогтоолгох, хүүхдийн мөнгө гаргуулах зэргээр холбогдох арга хэмжээг үе шаттай авахаар төлөвлөжээ. 

Тус прокурорын газар 2021 оноос хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бичиг баримтгүй  хүүхдийн эрхийг сэргээлгэхэд анхаарч ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *