Б.Зээхүү: Том залуу ч гэсэн чи бид хоёрт нялхаараа үр минь аавыгаа тэврээд зөндөө уйлсан


Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгт оноосон 4.9 жилийн ялыг хэвээр үлдээсэн. Бүтэн өдрийн турш хаалттай хуралдсан шүүхийн шийдвэрийн талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүү цахим орчинд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “18 цаг өнгөрч байхад шүүх хурал дуусч 4.9 жил хэвээр үлдээсэн гэсэн мэдээлэл сонсоод үгээр зүйрлэмгүй хүнд байлаа… Чи минь л харин эрүүл байх хэрэгтэй шүү бид гурав алзахгүй ээ. Чи минь сайн мэдэж байгаа бидний хоёр үр ямар зөөлхөн, ямар ухаантай билээ дээ. Бид гурав чамдаа л их санаа зовж байна . Одоо чи минь өөрөө л эрүүл байх хэрэгтэй байна. Хүү минь зөндөө уйлсан энгэртээ тэвэрч аргадах гэсэн ч бидний нялх үр том залуу болчихсон болохоор харин би энгэрт нь тэврүүлэн нулимсаа нууж ядан зөндөө тэврүүллээ. Хүүгээ ингэж их шаналж байгааг чамайг хараад бүүр л их шаналчихна гэж бодсон ч хүү минь зөндөө өндөр болохоор аав нь хий дэмий л аргадаж зогслоо. Том залуу ч гэсэн чи бид хоёрт нялхаараа үр минь аавыгаа тэврээд зөндөө уйлсан. Бид хоёр борког аваад гэртээ ирээд юу болсон талаараа хэлж чадахгүй байнаа. Ямар ч гэсэн бид гурав ярилцаж байгаад утаснаас нь фэйсбүүкийг нь устгачихлаа” гэсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *