75.149 тонн дизель түлш, 39.288 тонн АИ-92 шатахууны нөөцтэй байна


11 дүгээр сарын эхний таван хоногт 5.5 мянган тонн АИ-92, 12.8 тонн дизель түлш импортолжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 75.149 тонн дизель түлш, 39.288 тонн АИ-92, 3.374 тонн АИ-95 нөөцтэй байгаа талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ. Цаашид тасалдал, хомсдол үүсэхгүй. Өмнө нь ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнд хориг тавих гээд байдаг тохиолдол гарч байсан. Харин ОХУ-тай хоорондын хэлэлцээр байгуулснаар шатахууны хомсдол үүсэхгүй болсон талаар Ашигт малтмал газрын тосны газрын хэлтсийн дарга Д.Даваабаяр мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *