Өмнөд Солонгосын буудлагын тамирчин Ким Ежи спортоос түр завсарлага авахаа зарлалаа


Өмнөд Солонгосын нэрт тамирчин, 2024 оны Парисын зуны Олимпын мөнгөн медальт Ким Ежи буудлагын спортоос түр завсарлага авч, гэр бүлдээ анхаарал хандуулахаар шийдсэнээ зарлажээ.

Тэрээр “Би буудлагын карьераа түр завсарлаж, ээжийн үүргээ сайн биелүүлэхийн тулд хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхийг хүсэж байгаа” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Харин хэвлэлүүдээр түүний энэхүү шийдвэрт Парисын Олимпын дараагаар ирэх болсон олон нийтийн шүүмжлэлүүд өссөнтэй холбоотой хэмээн мэдээлж байна.  

Олимпын үеэрх түүний ташаагаа тулсан, хүйтэн хөндий гэмээр төвлөрсөн байдал нь тухайн үедээ олны анхаарлыг татаж, улмаар сэтгүүлүүдийн зураг авалт, сурталчилгааны газруудтай гэрээ байгуулж, мөн анх удаа кинонд тоглохоор болоод байгаа бөгөөд тэрээр алуурчны дүр бүтээхээр болсон байна.

Ким Ежи саяхан цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Америкийн Tesla компанийн Өмнөд Солонгосын салбарын анхны брэнд элчээр томилогдоод байгаа билээ.

Ким Ежиг спортоос түр завсарлага авч байгаагаа зарласан хэдий ч түүнийг аль болох түргэн хугацаанд эргэж ирэхээр төлөвлөж байгааг түүний харъяалагддаг агентлагийн зүгээс мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *