“Candyman” киногоороо алдаршсан Холливудын жүжигчин Тони Тод 69 насандаа таалал төгсжээ


Ихэвчлэн аймшгийн төрөл жанрын кинонд дүр бүтээдгээрээ алдартай Холливудын жүжигчин Тони Тодд 69 насандаа таалал төгссөн талаар өнгөрсөн амралтын өдрүүдээр мэдээлжээ.

Түүнийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Лос Анжелес хот дахь гэртээ таалал төгссөн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Жүжигчин Тони Тодд 1980-аад оны дундаас эхлэн кино үйлдвэрлэлийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тэрээр телевиз, тайз, дэлгэцийн 100 гаруй уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн байна.

Түүний уран бүтээлийн замнал 40 жил үргэлжилсэн ба энэ хугацаанд Тони Тодд “Candyman” хэмээх аймшгийн киноны гол дүрээрээ олонд хүрч, алдаршсан байдаг. Тэрээр тус франчайзын 1992, 1995, 1999 болон 2021 онд гарсан бүх 4 ангид нь тоглосон байдаг юм. “Candyman” киноны нэгэн алдартай хэсэгт тоглохдоо Тони Тодд 23 удаа зөгийнд хатгуулж, хатгалт бүрдээ 1000 ам.долларын нэмэлт цалин хөлс авч байсан тухайгаа дурсан ярьж байжээ.

Тонни Тодд мөн “Transformers”, “Final Destination” зэрэг цуврал кинонуудад дүр бүтээсэн байдаг юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *