Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өнгөрсөн долоо хоногоос эхлэн бэлтгэлдээ гарсан. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 18 тамирчин бий. Үүнээс зургаан тамирчин хасагдаж, 12 тамирчин үлдэнэ. Тэд 2025 онд Саудын Арабд болох сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор ийн бэлтгэл, сургуулилтдаа гараад байгаа юм.
Монгол Улсын шигшээ баг энэ сард Япон, Хятад, Гуамын шигшээ багуудтай өрсөлдөх юм. Тэд арваннэгдүгээр сарын 21-нд Япон улсын талбайд зочлон тоглох бол гурав хоногийн дараа эх орныхоо талбайд Хятадын багийг хүлээн авч тоглоно.
Манай шигшээ баг өнгөрсөн хоёрдугаар сард Хятад болон Гуамын шигшээ багуудад хожигдсон учраас энэ удаагийн тоглолт маш чухал байх болно.
3 responses to “Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сард хоёр чухал тоглолт хийнэ”
Зүгээр л хоорондоо тогло
За манайх ч сагсаар нэг их хол явтал өдий байна даа. Энэ 3 багаас нэгийг нь ч хожиж чадахгүй, хойшид энэ 3 багийн 2-ыг нь ядахдаа хожиж гэмээнэ Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байж мэднэ дээ. Гэхдээ тэр нь хэдэн жилийн дараа болох юм бүү мэд. Магадгүй 10,20 жил бүр 30 жилийн дараа ч байж магадгүй ээ гэж…
Амжилт хүсье хөвгүүдээ