65 настай эмэгтэй 2 м гүнзгий нүхэнд унажээ


Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт өчигдөр 65 настай эмэгтэй 2 метр гүнзгий нүхэнд унажээ. Хүмүүс түүнийг гаргаж авч чадалгүй, онцгой байдлын албанаас тусламж хүүсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн албан хаагчид 12:15 цагт уг дуудлагаар очиж, иргэн Д -г нүхнээс гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *