Д.Трамп Төрийн нарийн бичгийн даргаар Марко Рубиог сонгож магадгүй байна


АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын шинэ засаг захиргааны томилгооны талаарх мэдээллүүд ар араасаа цацагдсаар байна.

Д.Трампыг Флорида мужийн сенатч Марко Рубиог АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга буюу гадаад хэргийн сайдаар сонгон томилж магадгүй байгааг хэд хэдэн эх сурвалжууд мэдээлж байна.

Гэхдээ Д.Трамп үнэхээр Марко Рубиод албан ёсоор санал тавьсан эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна өөр нэг эх сурвалж Д.Трампыг АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга асан Рик Гренеллыг мөн сонгох гэж байсан талаар мэдээлжээ.

Энэхүү томилгооны асуудлаар Америкийн хэвлэлүүд сенатч Марко Рубио-гийн хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож асуусан ч тэрээр хариу өгөхөөс татгалзсан байна.

Хятадын эсрэг хатуу байр суурьтай, популист улс төрч гэгддэг Марко Рубиог Төрийн нарийн бичгийн даргаар сонгох албан ёсны эцсийн шийдээ Д.Трамп хараахан гаргаагүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *