УИХ-ын гишүүн асан П.Анужинг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө томилжээ. Тэрээр 2020 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч 2024 оны УИХ-ын сонгуулиар тойргоо сольж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг буюу 6 дугаар тойрогт нэр дэвшээд, сонгогдож чадаагүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй хамт энэ тойрогт нэр дэвшсэн юм. Гэвч зүүн аймгуудын сонгогчдын итгэлийг олоогүй П.Анужинг Ерөнхий сайд зөвлөхөө болгожээ.