Монгол Улс 2021 оноос эхлэн, хөнгөлттэй эмийн жорыг цахим хэлбэрээр бичдэг болсон юм. Тухайн үед манай улсад бүртгэлтэй, эмийн 2500 сангийн 1100 орчим нь цахим жор шалгах программгүй байв. Тиймээс хөнгөлөлтгүй эм олгох, худалдан авахад цахим систем ашигладаггүй байлаа. Харин энэ оны 8 дугаар сараас бүх эмийг цахим жороор олгодог болсон юм. Ижил найрлагатай атлаа ондоо нэртэй эмийг үйлдвэрлэгч болон тунгаас нь хамаарч, заримыг нь жороор, заримыг нь жоргүй олгодог. Тэгвэл Хүний эмийн зөвлөл үүнийг хэлэлцээд, ийм 172 эмийг бүгдийг нь жоргүй олгохоор шийдвэрлэжээ. Жортой олгох эмийн жагсаалтад Таны хайсан эм байгаа эсэхийг emiinjor.mn сайтаар шалгах боломжтой юм байна.