БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн яамны хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах К-смарт авто замын цахим улирдлагын төслийг өнгөрсөн 9 дүгээр сарын 10-12-нд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр гарын үсэг зурж албажуулсан. Төслийн удирдагч, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал, төслийн удирдагч Жон Сон Ил, Лим Жае Кью нар төслийн ерөнхий төлөвлөлтөө гаргалаа.
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон Улсын хөгжлийн тусламжийн байгууллага /ODA/-ын 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжаар хэрэгжих уг төслийн хүрээнд Монгол Улсын авто замын салбарын инженер техникийн ажилчдаа БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулна. Мөн авто замын засвар арчлалтад хиймэл оюун ухаан ашиглах, засвар арчлалтын тоног төхөөрөмж нийлүүлэх, эвдрэл гэмтлийг цахимаар хэмждэг, хянадаг, дүгнэлт гаргаж, хөрөнгийн менежментээ зөв тогтоодог байх зэрэг олон үр дүнтэй ажил хийгдэх юм.