Орон нутгийн цагаар лхагва гаригийн орой Бразил улсын Дээд шүүхийн байрны гадна хоёр дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амь үрэгдсэн байна.
Дэлбэрэлтүүд Бразилын нийслэл Бразилиа хотын төвд нэг дор байрладаг Дээд шүүх, парламент болон ерөнхийлөгчийн ордны ойролцоо болсон ба нэгэн эрэгтэй шүүхийн байр луу орохыг завдаж, түүнийг саатуулсны дараагаар дэлбэрэлт болсон байна.
Цагдаагийн газраас Дээд шүүхийн байрны гадна нэг цогцос олдсон талаар мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна.
Эх сурвалжуудын мэдээж байгаагаар амиа золиослогч этгээд Дээд шүүхийн байр луу нэвтрэн орж, дэлбэлэх халдлага хийх гэж байсан бөгөөд тус улсын Хуульзүйн дэд сайд Хорхе Мессиас энэ хэргийг мөрдөн шалгах ажлыг сайтар гүйцэтгэж явуулна гэдгээ мэдэгджээ.
Дэлбэрэлт болсны дараа Дээд шүүхийн байранд байсан бүх хүнийг аюулгүй газарт шилжүүлсэн бол мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор парламентын ордны үйл ажиллагааг пүрэв гаригт түр зогсоожээ.