Бүгд найрамдах Исланд улсад болж буй пауэрлифтингийн шахалт, суулт, таталтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэйчүүдийн 83 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртлээ. Энэ нь түүний ДАШТ-ий хоёр дахь хүрэл медаль бөгөөд өмнө нь 2014 оны тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.
Тэрээр Дэлхийн клубуудын аварга, 2014 оны Ази тивийн алтан медальтай ба Монгол Улсын 12 удаагийн аварга, дээд амжилтыг эзэмшигч тамирчин юм.
Тус тэмцээнд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж байна.