Төмөр хочит Майкл Жерард Тайсон өдгөө 58 настай билээ. Домогт боксчин 19 жилийн дараа мэргэжлийн рингэндээ эргэн гарч тулалдах гэж байна. Тодруубал ирэх долоо хоногт Техас мужийн Арлингтон хотын 80,000 хүний суудалтай AT&T цэнгэлдэх хүрээлэнд хүнд жингийн аварга асан өдгөө “youtuber” болсон боксчин Жэйк Полтой тулалдах юм.
Тэдний тулааны тов өнгөрсөн гуравдугаар сард гарч, 7-р сарын 20-нд болох байсан ч Тайсон ходоодны шархлааны улмаас эмчлүүлэх шаардлагатай болсон тул хойшлогдсон. Тэгвэл өнөөдөр тулааны хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр Тайсон “Би тулалдахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээжээ.
Тэгвэл төмөр Тайсоны өрсөлдөгч өдгөө 27 настай Пол нь 2020 онд боксын гараагаа эхлүүлснээсээ хойш 11 тулааны 10-д нь ялалт байгуулсан тамирчин юм. Паулын өрсөлдөгчид Андерсон Силва, Тайрон Вүдли зэрэг боксчид байсан. Тэр ч байтугай NBA-гийн тоглогч асан Нейт Робинсонтой тулалдаж, нокаутаар буулгаж авсан байдаг.
Харин одоо “Асуудалтай хүүхэд” “Дэлхийн хамгийн муу хүн”-тэй учраа таарах нь. Пол спортын бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэгийг унагаах болов уу? Эсвэл Тайсон ялалтаар эргэн ирэх болов уу?
Тайсон бүх цаг үеийн хамгийн агуу хүнд жингийн боксчдын нэг гэж тооцогддог. Тэрээр мэргэжлийн тулаанд 19 удаа тулалдахдаа 12-т нь эхний тойрогт ялсан. Түүний хувьд 20 нас, 4 сар, 22 хоногтойдоо хүнд жингийн аварга болж, аваргын бүс зүүсэн хамгийн залуу боксчин гэдгээрээ дээд амжилтыг эзэмшдэг. Тайсон 19 жилийн өмнө буюу 2005 онд зодог тайлсан билээ.