Н.Оюунчимэг: 39 жил гадагшаа гаралгүй, СЭМҮТ-д хэвтэж байгаа хүн байна


Оюуны хомсдол бол хүн төрөлхтний дунд нэлээд түгээмэл тархсан эмгэг юм байна. ДЭМБ-ын статистикаас үзвэл аль ч оронд хүн амын 1-3% нь ямар нэг хэлбэрийн оюуны хомсдолтой байдаг аж. Тэгвэл олон улсад ийм эмгэгийг эмчлэх зөв шийдэл нь “Оюуны хомсдолтой хүнийг нийгэмд нь байлгах” гэж үздэг. Манай улсад энэ жишгээр явахад олон асуудал тулгамддаг аж. СЭМҮТ-д оюуны хомсдол буюу F99 оношоор хэвтэн эмчлүүлж буй 244 өвчтөн байна.

Эдгээр өвчтөний өнөөгийн нөхцөл байдлын талаар СЭМҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Байнга хэвтэн эмчлүүлдэг 244 өвчтөн ямар оноштой вэ. Эднийг яагаад эмнэлгээс гаргадаггүй юм бэ?

СЭМҮТ хэвтүүлэн эмчлэх 550 ортой. Гэвч өнөөдөр 585 эмчлүүлэгч бий. Үүний 244 нь байнгын асаргаа сувилгаа шаардлагатай буюу хөдөлмөрийн чадварынхаа 70-80 хувийг алдсан, оюуны хүндэвтэр хомсдолтой, тархины архаг эмгэгтэй өвчтөнүүд.

-Эдгээр 244 өвчтөний тэтгэвэр, тэтгэмжийг хэн авдаг вэ. Ар гэрийнхэн нь тэдэнд хэр анхаарал халамж тавьдаг бол?

-Эдгээр өвчтөнөөс манай эмнэлэгт хамгийн удаан хэвтэж байгаа, хамгийн ахмад нь 75 настай хүн байна. Энэ хүн манайд хэвтээд 36 жил болж байна. Түүнд ар гэр, хамаатан садан байхгүй. Харин хамгийн бага нь 13 настай 2 хүүхэд бий. Тэд бүтэн өнчин. 244 хүнээс 180 орчим нь тэтгэвэр, тэтгэмж авдаг. Тэдний 9 нь банкны карттай учир мөнгө нь дансанд нь орчихдог. 64 хүн СЭМҮТ-ийн нийгмийн ажилтны тусламжтайгаар тэтгэвэр, тэтгэмжээ авдаг. Харин 85 хүний ар гэр нь тэтгэвэр, тэтгэмжийг нь авч хэрэглэдэг. Энэ хүмүүс бүгд эмнэлгээс 365 хоног гардаггүй.

СЭМҮТ-д байнга хэвтэн эмчлүүлэх хүсэлт хэр их ирдэг вэ. Ихэвчлэн ямар оноштой хүнээ танайд өгөх хүсэлт гаргадаг  вэ?

Ихэвчлэн аав, ээж нь хүүхдээ өгөх хүсэлт ирүүлдэг. 2023 оны датанаас үзэхэд 17, 2024 онд 18 хүний ар гэрээс байнга хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргасан. Ийм хүсэлт жил ирэх бүр нэмэгдэж байгаа.

-СЭМҮТ-д хэвтүүлчхээд бүр хаячихдаг, эмнэлгээс гаргаж авахгүй байх явдал хэр элбэг вэ?

-Эдгээр 244 хүнээс гадна дахин 20 хүн байна. Тэднийг хэсэг хугацаанд хэвтүүлнэ гэж хэлсэн ч ар гэр нь огт авахгүй байгаа. Энэ 20 хүнд F99 онош тавиагүй байгаа гэсэн үг. Магадгүй ар гэрийнхэн нь ирж авахгүй бол ийм оноштой өвчтөний жагсаалтад оруулахыг үгүйсгэхгүй. Эмчилгээний дараа өвчтөн маань сэтгэцийн хувьд сайжирч, эмнэлгээс гаргах болоход, гэрээс нь хүн ирж авдаггүй. Өөрсдөөсөө түлхдэг. Бид удаан хэвтүүлэх гэсэн хүн бүрийг авах боломжгүй.

-Байнга хэвтсэнээр өвчтөнд ямар үр дүн гардаг вэ. Тэдэнд ямар эмчилгээ хийдэг юм бол?

-Сэтгэцийн архаг өвчний улмаас нийгэмшээгүй, өөрийгөө авч явах чадвар нь буурсан, сэтгэцийн эмгэг нь төгсгөлийн шатандаа орсон хүмүүс бий. Бид сэргээн засах эмчилгээ хийдэг. Ингэснээр алдагдсан чадвараа дахин эзэмших гэх мэт өөрчлөлт гарна. Ийм хүнд алдагдсан чадварыг нь эргүүлэн суулгахад их хугацаа ордог. Тэсвэр тэвчээр шаардсан ажил учраас асрагч, эмч нар ачаалалтай ажилладаг. Ийм өвчтөнийг эм болон хоолоор эмчилдэг. Өдөрт 5 хоолтой. Хамаагүй хоол идүүлэхгүй. Сэтгэцийн өвчинд таарахгүй хоол гэж байдаг. Эдгээр хүнийг нийгэмшүүлэх нь чухал шүү дээ.

Байнга хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд дунд орчиндоо хор хөнөөл учруулсан, эсвэл ар гэрийнхнийгээ зодсон хүн байдаг уу?

-Тийм үйлдэл гаргаж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулсан 38 хүн байна. Тэдний 14 нь тодорхойгүй хугацаанд хэвтэн эмчлүүлж байгаа. 9-ийнх нь сэтгэц сайжирсан учраас эмнэлгээс гаргая гэтэл ар гэрийнхэн нь авахаас татгалзсан. Ар гэрийнхэн нь “Энэ чинь эмээ уухгүй байна. Гадуур тэнээд байна. Хүн алчих гээд байна. Бид энэ хүнтэй чинь ааш зангаа ололцохгүй байна. Шөнө унтахгүй, унтуулж амраахгүй байна” гэж өргөдөлдөө дурддаг. Үргэлж өөрсдөөсөө түлхэж, эмч нарт хамаатуулдаг. Яг ярилцаад үзэхээр хоорондоо ойлголцдоггүй учраас гэр бүлийн зөрчил үүсээд байдаг юм байна лээ.

-Амбулаторийн хяналтад хэчнээн хүн байдаг вэ?

-Манай улсад байгаа өнөөдрийн тогтолцоогоор сэтгэцийн архаг эмгэгтэй хүнийг эмнэлгийн идэвхтэй хяналтад авдаг. Өнөөдрийн байдлаар амбулаторийн хяналтад 12 хүн байна. Амбулаторийн хяналтад байхад нь асуудал гарвал хэвтүүлнэ. Хэвтэн эмчлүүлсний дараа эмийн эмчилгээг зөвлөнө. Эмийг нь СЭМҮТ үнэгүй олгодог. Эмийг нь цагт нь уулгаж, сэтгэцийг нь бага багаар засаж сайжруулсаар, тухайн хүнийг нийгэмшүүлж, биеэ авч явах чадварт сургах боломжтой. Гэвч ар гэрийнхэн нь “Эмээ уухгүй байна. Хэвтүүлье” гээд хүрээд ирдэг. Уг нь эмээ уугаад, ар гэртээ туслаад, ажил хийгээд явах боломжтой. Гэтэд эмнэлэгт найдаж, нийгмээс тусгаарладаг нь буруу.

-Сэтгэцийн эрүүл мэнд нийгэмд түгээмэл асуудал болсон. Тэгвэл улсдаа ганц СЭМҮТ энэ асуудлыг цогцоор нь харж, хүмүүст хүрч ажиллаж чадаж байна уу? -Олон улстай харьцуулахад, манай улс хүн амынхаа сэтгэцэд төдийлөн анхаарахгүй байна. СЭМҮТ-д байнга хэвтэн эмчлүүлэх шаардлагатай буюу оюуны хомсдолтой хүмүүсийг асрах клиник тасаг л бий. Хүн амд хангалттай хүрч ажиллаж чадахгүй байгаа учир 330 сая төгрөгөөр том төв барих барилгын зураг төсөл хийлгэж байгаа. Хүчин чадлаа сайжруулбал тусламж үйлчилгээ сайжирна гэж найд


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *