Олимп, Дэлхийн оддын энгэрт “Алтан од”, “Алтан очир” гялалзлаа


Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр “Парис 2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртэж, дэлхийн тавцанд Монгол хэмээх нэрээ дуурсгасан бахархалт баг тамирчдад өнөөдөр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одонг гардуулан өглөө.

“Алтан Од” одонгоор “Парис 2024” Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын ДАШТ-ний гурван алтан медальт Ц.Раднаа нарыг шагнасан бол “Алтан Очир” одонгоор Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, дасгалжуулагч Ц.Баттулга болон таэквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нар энгэрээ мялаав.

Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг “Олимпизмын нэгэн дээвэр дор олимп, паралимп нь салшгүй холбоотой. Та бүхний хөдөлмөр, гавьяа хүүхэд багачууд, ард иргэдэд эерэг бүхнийг түгээх гэрэл гэгээ” хэмээн онцоллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *