Орон сууцанд гарсан галыг бүрэн унтраажээ


Өчигдөр орой /2024.11.13/ 17:28 цагт нийслэлийн Хан-уул дүүргийн 15 дугаар хороонд хотхоны байранд 5 давхрын айлаас утаа гараад байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын албанд ирсэн байна. Уг дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн тархалтыг 18:03 цагт зогсоож, 18:28 цагт бүрэн унтраажээ.
Алба хаагчид 81 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг нь хангалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *