Ш.Энхийн-Од гялалзаж байна


Арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо)-ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн 2024-2025 оны шинэ улирал эхэлсэн.

Уг лигт монгол хүү тоглож, олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Энэ дуулианы эзэн бол Шаравжамцын Энхийн-Од билээ. Тэрээр гурав дахь жилдээ Ютагийн Их сургуулийн “Utah utes” багт хүчин зүтгэж байгаа юм.

Өчигдөр “Utah utes” баг Queens багтай тоглолоо. Энэ тоглолтод Ш.Энхийн-Од карьерийнхаа хамгийн өндөр оноог авч багаа хожилд хөтөллөө. Түүний хувьд 19 оноо, 7 самбар, 5 ассист, 1 таслалт, 1 блок хийж, “ Player of the game”-ээр (тоглолтын шилдэг) нэрлэгдэв.

Энэ тоглолтын дараа Америкийн “KSL Sports” Ш.Энхийн-Одын талаар

“Шаравжамцын Энхийн-Од өөртөө илүү итгэлтэй болж эхэллээ”,

“Тэр үзэхэд урамтай тоглогч”

“Энхийн-Одыг чадварлаг гэдэгт хэн ч эргэлзэхгүй”.

Хоёрдугаар хагасыг тэр гурваас хийн эхлүүлж, эсрэг багийн дамжуулалтыг тасалж өөрөө ороод хоёр оноо авав. Энэ бүхэн эхний 5 минутад л болж өнгөрсөн зүйл” хэмээн онцолжээ.

Utah Utes-ийн дараагийн тоглолт Даваа гарагийн үүрээр Миссиссиппи Мужийн Их Сургуулийн талбайд болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *