Богдхан уулын дархан цаазат газрын зэрлэг амьтдад зориулан, амьтдын тархац нутаг, бэлчээрийн нөөц даацын судалгаагаар тогтоосон 15 цэгт хужир, шүү тавьжээ. Хамгаалалтын захиргаанаас тус биотехникийн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 20 гаруй тонн өвс, хужир, шүү нөөцлөөд байна.
Тус захиргаа 2024 онд “Амьтан-Асралт” ХХК-тай хамтран зэрлэг амьтдын идээшлэх, бэлчих газар нутгийн тархцыг тодорхойлжээ. Үүгээр тогтоосон цэгүүдэд хужир тавьж буй аж.