Дархан, Эрдэнэт, Хэнтийн замд давс, хайрга цацаж байна


Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто зам 11 сарын 14-15-нд шилжих шөнө орсон цасны улмаас 170-180 дахь км-үүдэд зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсжээ. Энэ хэсэгт “Орхон АЗЗА” цас хайлуулах давс цацсан байна.

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 170-176, 90-95 дахь км-т зорчих хэсэгт бага зэргийн халтиргаа, гулгаа үүссэн байна. Үүнийг арилгахаар “Багануур АЗЗА” ТӨХК давс, хайрганы хольц цацаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *