К.Макгрегор хүчингийн хэрэг гарсан гэгдэх шөнө мансууруулах бодис хэрэглэснээ хүлээжээ


Холимог тулааны од Коннор Макгрегор өөрийн төрөлх Ирланд улсад хүчингийн хэрэгт холбогдон, Дублин хотын Дээд шүүхэд түүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаан үргэлжилсээр байна.

Хохирогч Никита Хэнд хэмээх бүсгүй Коннор Макгрегор болон Жеймс Лоуренс нарыг 2018 оны 12 сард Дублины нэгэн зочид буудалд өөрийг нь хүчиндсэн хэмээн буруутгаад байгаа бол хэрэгт холбогдогч нар няцаан, үгүйсгэж байгаа юм.

Харин пүрэв гаригт болсон шүүх хуралдааны үеэр Коннор Макгрегор өөрийгөө хүчингийн гарсан гэгдэх тэр шөнө кокаин буюу сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэснээ хүлээсэн байна.

Яллагч талаас тэр шөнө Коннор Макгрегорын машин дотор кокаин байсныг хохирогч болон өөр нэг гэрч харсан гэж мэдүүлснийг дурьдан, “энэ үнэн үү” гэж асуухад Коннор Макгрегор “үнэн” гэж хариулсан байна.

Энэхүү хэрэг дээр хохирогч талаас хүчиндүүлж, бие физиологийн болон сэтгэл санааны хохирол амссан учраас нөхөн төлбөр шаардаж байгаа бол Коннор Макгрегорын зүгээс няцаан, огт хүчингийн хэрэг үйлдээгүй, харин Никита Хэндтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хоёр удаа бэлгийн харилцаанд орсон, ямар ч айж эмээсэн шинж байгаагүй, эсрэгээрээ сэтгэл санааны байдал нь хөөрч баярласан, аз жаргалтай байсан, мөн хэрэгт холбогдогч Жеймс Лоуренстой ч бэлгийн хавьталд орсон гэдгийг шүүх дээр хэлсэн байна. Харин Никита Хэнд өөрийгөө хэзээ ч Жеймс Лоуренстой секс хийгээгүй хэмээн хэлсэн бол Жеймс Лоуренс түүнтэй унтсан хэмээн эсрэг мэдүүлжээ.

, , ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *