Японы эзэн хааны гэр бүлийн гүнж Микаса өнөөдөр өглөө 101 насандаа таалал төгсжээ. Гүнж Микаса нь талийгаач эзэн хаан Шоуагийн дүү хунтайж Микасагийн бэлэвсэн эхнэр байсан.
Тэрээр өнгөрсөн 3-дугаар сарын 3-нд цус харвалт, уушгины хатгалгааны улмаас Токио дахь Гэгээн Люкийн олон улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Анх эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч баруун гар, хөлнийх нь хөдөлгөөн болон уушгины хатгалгаа нь сайжирсны 10 орчим хоногийн дараа хувийн өрөөнд шилжсэн байна.
Гэсэн хэдий ч дахин хөнгөн хэлбэрийн уушгины хатгалгаа илэрч есдүгээр сарын эхээр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлжээ. Эзэн хааны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр гүнжийн дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаа бага багаар муудаж байгаа талаар зарласан. Тэрээр хунтайж Микасатай 76 жилийн турш ханилсан байдаг. Хунтайж Микаса нь 2016 онд нас барсан билээ.
Гүнж Микаса нь зургадугаар сарын 4-нд 101 нас хүрсэн. Тэрээр 19-р зууны сүүлчээр эхэлсэн Мэйжигийн эрин үеэс хойших эзэн хааны гэр бүлийн гишүүдийн хамгийн өндөр настан нь байсан юм.