Монгол Улсын үндэсний шигшээ багийн 12 тамирчин тодорлоо


2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улсын шигшээ баг Япон болон БНХАУ-ын шигшээ багтай тоглоно. Тэгвэл Азийн хүчирхэг багуудын эсрэг тоглох Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорлоо.

  Шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд 18 тамирчныг дуудсан. Тэгвэл О.Эрдэнцогт, Б.Билгүүн, А.Азбаяр, А.Энхбаясгалан, М.Өлзий-Орших, Б.Тулуй, Г.Болор-Эрдэнэ, Т.Ууганбаяр, Ч.Маргад, Г.Одбаяр, Э.Саруул-Эрдэнэ, Ч.Ихбаяр нарын 12 тоглогчид эцсийн байдлаар шалгаран үлдээд байна. Шигшээ багийг ОУХМ Б.Билгүүн ахална.

  Харин өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан “Завхан Бродерс” багийн М.Баасандорж, “Хасын Хүлэгүүд” багийн Ч.Тэмүүлэн,  “INUT YES TLG” багийн Г.Мандахбаяр, “Дархан Юнайтед” багийн О.Балжинням, “Этүгэн Ирвэсүүд”-ийн Б.Энх-Амар, “Сэлэнгэ Бодонс” багийн тоглогч Н.Батбаяр нар үндсэн бүрэлдэхүүнд багтсангүй.

Манай шигшээ баг 11-дүгээр сарын 16-нд эх орноосоо мордон, Япон улсад очоод нөхөрсөг хоёр тоглолт хийсний дараа 21-ний өдөр Японы шигшээ багтай учраа таарна. Харин арваннэгдүгээр сарын 24-нд эх орныхоо талбайд урд хөршийнхөө шигшээ багийг хүлээн авч тоглох юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *