Боксын “Дэлхийн цом”-ын тэмцээнд 9 тамирчин өрсөлдөнө


Их Британи улсын Шейфилд хотод арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 02-ны хооронд боксын “Дэлхийн цом”-ын тэмцээн болно. Энэ тэмцээнд Монгол Улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй 4 тамирчин өрсөлдөнө.

Тодруулбал

Эрэгтэй

51 кг-ын жинд – А.Баттулга

57 кг-ын жинд – Х.Билгүүнсайхан, Д.Ганболд

63.5 кг-ын жинд – Т.Энхтөр

71 кг-д жинд – Б.Мишээлт

Эмэгтэй

50 кг-ын жинд – Л.Алтанцэцэг

54 кг-ын жинд – О.Есүгэн

57 кг-ын жинд – Э.Мичидмаа

60 кг-ын жинд – М.Намуун нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Энэхүү тэмцээний араас Дэлхийн чансааг шинэчлэн гаргах ба “Дэлхийн цом”-ын гурван тэмцээний нэг нь өнгөрсөн есдүгээр сард манай улсад болсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *