Ман-И хар салхины улмаас Филиппиний Лузон арал дээр хөрсний гулсалт болжээ


Ман-И хэмээх супер хар салхи Филиппин улсын Лузон арал дээр хөрсний гулсалт үүсэхэд хүргэсэн байна.

Дээд тал нь 305 км/цаг хурдтай ширүүсч салхилсан маш хүчтэй энэхүү хар салхи бямба гаригаас эхлэн тус улсын зүүн эргийн Кантандуанес арлыг дайрч эхэлсэн байна.

Цаг уурчдын зүгээс амь насанд аюултай хэмээн анхааруулсан энэхүү байгалийн үзэгдлийн улмаас нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авчээ. Ман-И хэмээх энэхүү далайн хар салхи нь сүүлийн нэг сарын дотор Филиппин улсыг дайран өнгөрч байгаа зургаа дахь хар салхи болж байна. Трами, Конгр-рей, Иншинь, Торажи, Усаги хэмээх өмнөх таван хар салхины улмаас доод тал нь 160 хүн амь үрэгджээ.

Ман-И хар салхины улмаас мод бут үндсээрээ булгарч, байшин барилгууд эвдэрч, зарим цахилгааны шонгууд нурж унасан байна. Мөн усархаг бороо тасралтгүй орж байгаагаас шалтгаалан даваа гаригт 200 мм хүртэл хур тунадас бууж үерлэн, хөрсний гулсалт үүсгэх ноцтой аюул учирч болзошгүй байгааг Филиппиний засгийн газраас анхааруулан мэдээлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *