Охид, бүсгүйчүүдээ анхаараарай, яг одоо хумсан дээрээ туршиж үзэх өвлийн 10 өнгө


Шинэ жил, Зул сарын баяр хаяанд ирлээ. Хүйтний улирал ч гэлээ үзэсгэлэнтэй, эрхэмсэг байдлаа алдахыг хүсдэггүй бүсгүйчүүддээ зориулан Алдарт “Vogue” сэтгүүлээс гаргасан яг одоо хумсан дээрээ турших “өвлийн улирлын 10 өнгө”-ийг танилцуулъя

  1. Гүн улаан

    Гүн улаан өнгө хэзээ ч моодноос гардаггүй. Тэр дундаа загвар өмсөгчдийн дунд хамгийн алдартай өнгө. Тиймээс та сонгодог улаан өнгийг сонгоорой.

    2. Тас хар өнгө

    Хар өнгө уйтгартай биш, харин хүн бүрт тохирч, хувцас болгонд зохидог. Тас хар өнгө энэ жагсаалтад заавал байх нь гарцаагүй.

    3. Шөнө дундын хөх

    Үүр цайхад унтарч буй шөнийн харанхуйг шөнө дундын хөх гэж тодорхойлдог. Энэ өнгө нь хүйтэн мэдрэмжийг тусгадаг ч бага зэрэг дулаахан өнгө аяс оруулдаг.

    4. Мөнх ногоон өнгө

    Маргад ногоон, хөвдтэй мөнх ногоон өнгө хүйтэн цаг агаарт төгс тохирно. Шөнө дундын хатан хаан Тэйлор Сфифт олон жил тайзан дээр энэ өнгөөр гоёсон.

    5. Шоколадан бор өнгө

    Шоколадан бор өнгө энэ улирлын ая тухтай байдлыг бий болгох төгс хумсны өнгө юм. Мөн энэ өнгөнд өвлийн аятайхан уур амьсгалыг бий болгох маш дулаахан зүйл бий.

    6. Мөнгөлөг

    Металл мөнгөлөг өнгө өвлийн улиралд заавал байх ёстой өнгө. Онцгой хэр нь энгийн эмэгтэйлэг байдлыг тус өнгө гаргана.

    7. Цасан цагаан

    Цагаан өнгө бол өвлийн сонгодог өнгө бөгөөд таны арьсны өнгийг дулаацуулахаас гадна хүн бүрт сайхан харагддаг. Цагаан өнгөөр хумсаа будуулсан үедээ удаан тогтоцтой байлгахын тулд хумсныхаа ирмэгийг сайн өнгөлөхийг зөвлөе.

    8. Алтлаг гялалзсан

    Өвлийн уйтгартай, гунигтай зарим өдрийг тод гялалзсан алтлаг өнгөөр гэрэлтүүлээрэй.  

    9. Сувдан ягаан өнгө

    Эмэгтэйлэг, охинлог байдлыг сувдан ягаан танд мэдрүүлнэ. Хүйтэн өвөл ягаан өнгөөр хумсаа гоёж, гэрэл гэгээг мэдрээрэй.

    10. Чавган хүрэн

      Чавган хүрэн өнгө энэ өвлийн төдийгүй энэ жилийн трэнд өнгө билээ. Гүнзгий, бусдаас содон байхыг хүсэж байвал чавган хүрэн өнгийг сонгоорой.


      Leave a Reply

      Your email address will not be published. Required fields are marked *