Д.Трамп бичиг баримтгүй, хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргах ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулахаар төлөвлөсөн байна.
Тэрээр энэ талаараа даваа гаригт өөрийнхөө Trump Social платформдоо батлан мэдэгджээ.
Д.Трамп цагаачдыг олноор нь албадан гаргах талаараа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшснээсээ хойш ярьсаар ирсэн бөгөөд үүндээ Цагаачлал болон хил хамгааллын албанд дэмжлэг үзүүлэх үүднээс Үндэсний Гвардыг дайчлана хэмээн ярьж байсан бол одоо зэвсэгт хүчинг оролцуулна гэдгээ ийнхүү илэрхийлээд байна.
Тэрээр АНУ-ын түүхэнд байгаагүй томоохон хэмжээний албадан гаргах ажиллагааг төрийн тэргүүний тангараг өргөж, албандаа орсон даруйдаа явуулах болно гэдгээ удаа дараа хэлсээр ирсэн. Мөн үүндээ зэвсэгт хүчинг оролцуулахын тулд үндэсний хэмжээнд онц байдал зарлахаар төлөвлөж байгаагаа өмнө нь хэлж байсан юм.
Гэхдээ АНУ-ын шинэ засаг захиргаа Трампын төлөвлөсөн олон сая бичиг баримтгүй, хууль бус цагаачдын байршлыг тогтоож, тэднийг албадан гаргах ажиллагааг явууллаа гэж үзэхэд төсөв санхүүгийн, логистикийн, мөн хүн хүчний том сорилттой тулгарна гэж эксперт, мэргэжилтнүүд үзэж байна.
Д.Трампын анх ерөнхийлөгчөөр ажилласан 4 жилийн хугацаанд 1.5 сая хууль бус цагаачдыг албадан гаргаж байсан байсан бол одоогийн ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа энэ оны 2 сарын байдлаар нийт 1.1 сая хууль бус цагаачдыг албан гаргасан гэсэн тоо байгаа нь он дуусахад Трампын засаг захиргааны үзүүлэлттэй бараг л тэнцэж очих төлөвтэй байгаа юм.