Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Дэлхий дахинаа байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, тохиолдол давтамж, цар хүрээ, учруулах хохирол байнга өсөн нэмэгдэж байна. Энэ үзэгдэл манай Монгол оронд ч адил нөлөөлж байгаа юм. Тухайлбал, цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн давтамж 60 хувиар өссөн байна.
Онцгой байдлын байгууллагаас гамшгаас хамгаалах ангиллын сургалт, сурталчилгаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээг өмнөх онуудтай харьцуулахад 56 хувиар нэмэгдүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо буурчээ.
Үүнд:
Усны осол 20 хувиар,
Ахуйн гал түймэр 22.5 хувиар,
Ой, хээрийн түймэр 13 хувиар буурчээ.
Нийт гамшиг, үзэгдэл, ослын улмаас учирсан хохирол 45 хувиар багассан байна.