Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2024 оны үйл ажиллгааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар дулаан мэдрэгчтэй камер, өндөр нарийвчлалтай дрон хүлээн авлаа.
Энэ дрон бүх талаараа буюу тал бүрдээ хоёр ширхэг камертай, нийт 12 ширхэг камерын мэдрэгчтэй, маш олон саад мэдрэгчтэй учир саад ихтэй газар илүү аюулгүй нисэх чадвартай. Камер нь 100 метрийн өндрөөс дулаан мэдрэх чадвартай. Үүнийг бусад дулаан мэдэрдэг камеруудтай харьцуулахад 4 дахин том хэмжээтэй буюу 640х512p хүртэлх нарийвчлал өндөр бичлэг хийдэг онцлогтой юм.
Энэхүү дроныг нийслэлийн хэмжээнд эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад ашиглах юм байна.