Тэрбээр “Өдгөөгөөс 19 жилийн өмнө Малайзын төр миний охиныг хороосон. Ийм учраас би охиныхоо гэгээн дурсгалд зориулж хэдхэн секунд хүндэтгэл үзүүлж суудлаасаа босъё” хэмээсэн юм. Мөн цааш нь хэлэхдээ “Бид өнөөдөр Монгол улсад эрүүдэн шүүх үйл ажиллагаа түүнээс гарах арга замын талаар ярилцаж байна. Эрүүдэн шүүлтийн асуудалд гадаадад амьдарч буй Монголчуудыг орхигдуулж огт болохгүй. Бид харин юуг орхисон бэ гэхээр гараад явсан хүмүүсээ мартсан. Хилийн чанадад амьдарч буй Монголчууд гадаадад өөрсдийнхөө эр зоригоор харийныханы эрхээр хохирч явдаг. Угтаа бол гадаадад хохирсон монголчуудын өмнөөс Монголын төр нэхэмжлэгч байх ёстой. Би үүний төлөө 19 жил явлаа. Надад энэ хугацаанд хэн ч туслаагүй. Би хуулийн бүх байгууллагад хэдэнтээ өргөдөл өгсөн. Боломжгүй гэдэг ганц л хариу ирдэг. Эрхзүйн гэрээ байгуулаагүй л гэдэг. Би Малайзын хуулийг өнгөрсөн жил өөрчлүүлж чадсан. Болж байна гэвэл болж байна. Хил даваад хэдэн улсын цаана асуудлыг шийдэж болж байна. Энэ хугацаанд Монголын төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт оролцсон, Малайзын талаас мөнгө авсан. Тэнд очиж нөлөөлсөн шүү” гэж мэдэгдлээ