Эрүү шүүлтийн улмаас 5 цэрэг амиа алджээ


УИХ-ын Хуульзүйн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол зохион байгуулж байна. Энэ сонсголд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар танилцууллаа.

Эрүү шүүлттэй холбоотойгоор ХЭҮК-т доорх гомдол, мэдээлэл иржээ. Үүнд:

  • 2020 онд 47, 
  • 2021 онд 27, 
  • 2022 онд 15, 
  • 2023 онд 60,
  • 2024 онд 48.

Эрүү шүүлт тулгасан гэх субьект:

  • Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой-55
  • Прокурортой холбоотой-4
  • Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй холбоотой-3
  • Шүүгчтэй холбоотой-1
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтантай холбоотой-45

ХЭҮК эдгээр гомдол, мэдээллийг хуульд заасны дагуу шалгаад, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн байна.

Эрүүдэн шүүсэн гэх хэргийг АТГ шийдвэрлэсэн байдал:

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан-17
  • Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн-2
  • Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн-5
  • Прокурорын байгууллагад шилжүүлсэн-6

АТГ-аас хүлээн авсан 5 гомдлын 2-т нь цагдаагийн байгууллага хавтаст хэрэг нээхээс татгалзжээ.   

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2021 оны илтгэл”-д “5 цэрэг тутмын 1 нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртөж байна” гэж ХЭҮК дүгнэж байв. Цэргийн дарга нар бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, ажил хийлгэх хэлбэрээр хугацаат цэргийн алба хаагчдын эрхийг зөрчиж байгаа аж.

Зэвсэгт хүчний жанжин штабаас ХЭҮК-т өгсөн мэдээллээр 2021-2024 онд

  • Амиа алдсан алба хаагч 5,
  • Эрүүл мэндээрээ хохирсон офицер, ахлагч 16,
  • Эрүүл мэндээрээ хохирсон цэрэг 13 байна.

Хил хамгаалах ерөнхий газраас ХЭҮК-т өгсөн мэдээллээр эрүүл мэндээрээ хохирсон алба хаагч 14 байгаа юм. Энэ нь дарга нар нь дэглэлт, суурь өвчин, ар гэр, найз нөхдийн хүрээнд үүссэн зөрчил, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөн, цэргийн албанаас шантарч өөрийнхөө биеийг санаатай гэмтээсэн зэрэгтэй холбоотой гэж дүгнэжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *