Дэлхийн хамгийн том хэмжээтэй шүр Номхон далайгаас олджээ


Одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хэмжээтэй хэмээн бүртгэгдээд байгаа шүрийг далай судлаач эрдэмтэд Номхон далайн баруун өмнөд хэсгээс олсон байна. Уг аварга шүр нь Pavona clavus хэмээх төрөл зүйлийн шүр гэдгийг судлаачид тогтоожээ.

Энэхүү аварга шүрийг 300 гаруй жилийн настай гэж үзэж байгаа бөгөөд хэмжээгээрээ цэнхэр халимнаас ч том гэдгийг эрдэмтдийн баг мэдээлжээ.

Уг аварга том хэмжээтэй шүрийг National Geographic сувгийн зураглаач Ману Сан Феликс Номхон далайн алслагдмал хэсгүүд уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн өртсөн талаарх нэвтрүүлгийн бичлэг хийж яваад олсон байна.

Зураглаач Ману Сан Феликс Соломоны арлуудын ойролцоох далайн гүнээс олдсон тэрхүү аварга шүр яг л “усан доорх сүм” шиг харагдсан хэмээн зүйрлэжээ.

Улмаар эрдэмтэн, судлаачид тэрхүү аварга шүрийг хэмжиж үзээд өргөн нь 34 метр, урт 32 метр, 5.5 метр өндөртэйг тогтоосон байна. Мөн тэрхүү аварга шүрэн дээр загас, хавч, сам хорхой болон далайн бусад амьтад амьдарч, нэгэн том цул амьдралын эх булаг шиг байсныг эрдэмтэд онцолж байна.

Олон улсын байгал хамгааллын холбооноос өнгөрсөн долоо хоногт гарган танилцуулсан судалгааны дүнгээр далайн усан дахь нийт шүрийн 44 хувь нь устаж үгүй болох аюул нүүрлээд байгааг тогтоосон байна. Энэ нь хамгийн сүүлд 2008 онд явуулсан судалгаанаас даруй 30 гаруй хувиар өссөн харамсалтай үзүүлэлт юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *